bg3
slide-11
1250
slide-3

Туслалцаа дэмжлэг

Хайрын мухлаг

Тайваний хүүхдийн сан нь тусламжинд хамрагддаг өрхийнхөө амьжиргааг дэмжиж санхүүгийн чадавхийг

Эд материалын хандив

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан нь Тайваний сайхан сэтгэлт ард иргэдийн

Сайн дурын үйлчилгээ

Тайваний хүүхдийн сан нь дараах хэлбэрээр сайн дурын бусад байгууллага болон хувь хүмүүстэй

Шинэ мэдээлэл

Сэтгэгдлүүд

Тайваний хүүхдийн сангийн хамт олондоо...

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг гэр бүлийнхнийхээ зүгээс хүргэхэд таатай байна. 2017.08.21-ний энэ өдөр та бүхний тусламжийг аваад л чин сэтгэлийн захидал бичих... Дэлгэрэнгүй

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг гэр бүлийнхнийхээ зүгээс хүргэхэд таатай байна. 2017.08.21-ний энэ өдөр та бүхний тусламжийг аваад л чин сэтгэлийн захидал бичих хүсэл төрсөн юм. Хүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг ээлжлэн байдаг. Нэгэн удаа Facebook-ээс “аавын цалин буулаа” сэдэвтэй зургийг харж байлаа. Уг зурган дээр 3-н хүүхдээ дагуулаад толгой дээрээ 1 шуудай гурил тавьсан, гартаа зарим нэг хүнсний зүйлсээ барьсан аав явж байлаа. Хэдий манай 3-н хүүхдийн аавыг бурхан дэндүү эрт аваад явсан ч, бидэнд “Аавын цалин” гэдэг зүйл байхгүй ч, 2017.08.21-ний энэ өдөр аавын цалинтай зүйрлэхээр тийм сайхан зүйл манай гэр бүлд тохиолдсон юм. Зуны амралтаараа өвөөгийндөө хэд хоноод ирлээ. Гурилын лааз хоосон, 9-н тос байхгүй байлаа. Би дотроо “За, маргааш дэлгүүрээс түрдээ 1 уут гурил зээлнэ дээ” гэж бодож байлаа. Гэтэл тус сангийн тусламж болох хичээлийн хэрэгсэл, 60,000 төгрөгийг хүлээн авч бидний магнай тэнийж бөөн баяр болсон. Бид 4 дэлгүүрээс 1 уут гурил, 1ш 9-н тос, 2кг элсэн чихэр бас зурагтаа 1 сараар сунгасан. “Өнчин хүүхдүүдийн нүдний гал цаанаа л нэг гунигтай байдаг гэнэ лээ” гэж уншиж байсан. Энэ гунигт нүд 3-н хүүхдэд минь бүү илрээсэй гэж хүсдэг. Энэ өдөр манай 3-ын царайнд инээмсэглэл тодорч, гэр дүүрэн гэгээтэй байж билээ. Та нартаа, танай байгууллагад маш их баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлье. Эрүүл энх аз жаргал хүсье. Гүнээ хүндэтгэсэн: ээж О.Оюун-Эрдэнэ охин Б.Пүрэвжаргал хүү Б.Эрдэнэсайхан хүү Б.Тэмүүлэн

Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн Пагма

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд: Тус сангийн хамт олонд ирж байгаа шинэ жилийн баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсч мэндчилье. Танай хамт... Дэлгэрэнгүй

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн

Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд:

Тус сангийн хамт олонд ирж байгаа шинэ жилийн баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсч мэндчилье. Танай хамт олон үргэлж хүүхдийн сайн сайхны төлөө төдийгүй, тэдний гэр бүлийн төлөө тэднийг тавтай тохитой амьдруулах, ирээдүйд ямар хүн болж төлөвших, эрдэм боловсрол, мэргэжил эзэмших боломж бололцоог олгох талаар тодорхой цогц бодлого баримтлан ажилладаг нь надад үнэхээр баярлах сэтгэл төрүүлдэг. Миний охин та нарын эелдэг сайхан харьцаа, хүнлэг нандин халамжинд урамшин хичээл сургуульдаа амжилтай суралцаж байна. Энэ хичээлийн жилд сургуулийнхаа хэмжээнд зохиогдсон англи хэлний олимпиадад оролцож 3-р байрт шалгарч хүрэл медалаар шагнагдсан. 2-р курсээ 3,3 оноотой төгссөн. Та нарынхаа ажилд нь амжилт хүсье. Амьдралд ахуйд тань дээдийн жаргал хүсье. Хайрт аав ээжид чинь урт наслахыг ерөөе. Хайртай бяцхан үрсэд чинь эрүүл энхийг ерөөе.

Я.Доржсүх, Д.Долгорсүрэн

Манайх албан ёсны өрхийн бүртгэлээр 80 настай өвгөн, 65 настай эмээ хоёр байдаг юм. 2004 онд манай охины нөхөр нь 0-5 насны 3 хүүхдээ хаяад салаад явчихсан. Тэр үеэс хойш хөгшин бид... Дэлгэрэнгүй

Манайх албан ёсны өрхийн бүртгэлээр 80 настай өвгөн, 65 настай эмээ хоёр байдаг юм. 2004 онд манай охины нөхөр нь 0-5 насны 3 хүүхдээ хаяад салаад явчихсан. Тэр үеэс хойш хөгшин бид хоёр хэдэн хүүхдийг нь харгалзан халамжлагчаар явах болсон билээ.

2009 оноос хойш манай хоёр хүүхэд танай тэтгэлэгт хамрагдах болсон. Танай тэтгэлэг тусламжийг хүртэх болгондоо баярлаж талархаж байдаг. Бид бүхний амьдралд үнэхээр том тус дэм болж байдгийг дахин дахин илэрхийлье .

Зээ Лхагважаргал маань энэ намар танай тэтгэлэгээр Англи хэлний дамжаанд 1 сар сурсан. Мөн энэ улирлын шалгалтаар англи хэлний хичээлдээ онц сайн гарсан нь танай сургалтын үр дүн гэж бодож байна.

2010 онд 2-лаа зусланд яваад их ам сайтай баяр хөөртэй ирсэн. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоод《Тайваний эгэл жирийн ард түмэн ямар их энэрэл нигүүлсэнгүй сэтгэлтэй юм бэ》гэж бодогдож байна.

Танай сар тутмын хэвлэлийг тогтмол авч уншиж байя гэх сэтгэгдэл төрлөө.

 

ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

Санал бодлоо илэрхийлсэн:

Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн, өндөр настан Я.Доржсүх, Д.Долгорсүрэн

Г.Ганчимэг, Г.Гэрэлмаа

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Намайг Галсандорж овогтой Ганчимэг гэдэг. Би Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих санд дүү Гэрэлмаагийн хамт 2007.08 сараас тусламжинд хамрагдаж эхэлсэн. Тусламжинд хамрагдсанаасаа хойш Их дээд сургуулийн... Дэлгэрэнгүй

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Намайг Галсандорж овогтой Ганчимэг гэдэг. Би Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих санд дүү Гэрэлмаагийн хамт 2007.08 сараас тусламжинд хамрагдаж эхэлсэн.

Тусламжинд хамрагдсанаасаа хойш

  • Их дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр
  • “Оюутны сайн дурын баг” хөтөлбөр
  • Эх үрсийн баяр
  • Англи хэлний сургалт
  • Хүүхдийн зуслан хөтөлбөр
  • Хичээлийн хэрэгсэл, ном сурах бичгээр хангах хөтөлбөр
  • “Өвлийн илч” өдөрлөг зэрэг арга хэмжээнд хэд хэдэн удаа хамрагдаж ирсэн.

Би дээрхээс онцлон  Их дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр,  “Оюутны сайн дурын баг” хөтөлбөр зэргийг хэлэхийг хүсэж байна.

  • Их дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөрт МУБИС-ийн Нийгмийн ажлын ангийн 2-р курсээсээ хамрагдсаар өнөөг хүрсэн билээ. Энэ жил би МУБИС-ийн Нийгмийн ажлын магисрантад суралцаж байгаа. Тиймээс энэ жил мөн л “Их дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр”-төө хамрагдан тэтгэлэгээ авахаар 25 цагийн сайн дурын ажлаа хийж эхлээд байна. Тухайн хөтөлбөрт хамрагдсанаар манай гэр бүлийн болон миний хувьд маш том санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалт хийсээр байгаад талархаж явдаг.
  • “Оюутны сан дурын баг”-т 2010 онд үүсгэн байгуулагдсанаас нь эхлэн хамрагдаж  2 жилийн хугацаанд 30 шахам /20 гаруй/ Монгол, 40 шахам /30 гаруй/ Тайвань үе тэнгийн хүүхдүүдээр найзын хүрээгээ тэлсэн байна. Энэ хугацаанд салбар бүрээр суралцаж буй олон найзуудтай болжээ.

Өөрийн мэргэжлийн дагуу сайн дурын олон арга хэмжээнүүдэд хамтран оролцож нийгмийн идэвхээ дээшлүүлэн бусдад сэтгэлийн дэм хайрлахаар одоог хүртэл багийнхантайгаа олон төрлийн үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсоор байна.

Миний дүү энэ жил 10-р ангиа төгсөх ба дараа жилийг тэсэн ядаж “Оюутны сайн дурын баг”т орж үйл ажиллагаануудад оролцохыг цаг хугацаа тоолон хүлээж байна.

Иймээс их дээд сургуулийн оюутнууд та бүхэн манай багт бидэнтэй хамтран нийгмийн идэвхээ дээшлүүлэн бусдад баяр баясгалан нэмэхэд нэгдээрэй.

Нийгмийн сайн сайхны төлөө идэвхи чармайлт гаргаж байгааг минь өндрөөр үнэлж жил дараалан өргөмжлөлөөр урамшуулсанд баяртай байдаг.

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн үйл ажиллагааг харахаар нийгмийн ажилтаны мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Тиймээс бүх Нийгмийн ажилтанууддаа ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэе.

 

Та бүхнийг хүндэтгэсэн:  Г. Ганчимэг

Г. Гэрэлмаа

2012.03.01

Д.Дуламсүрэн

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газраар дамжуулан ивээн тэтгэгчид болон тус сангийн нийт ажиллагсдад XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье﹗ Тус сан нь... Дэлгэрэнгүй

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газраар дамжуулан ивээн тэтгэгчид болон тус сангийн нийт ажиллагсдад XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье﹗

Тус сан нь амьдралын түвшин доогуур айл өрх болон хүүхдүүдтэй хамтран ядуурлын эсрэг тэмцсээр ирсэн бөгөөд сар бүр тусламжийн мөнгө тараах, хүүхдийн англи хэлний сургалт, зуслан, хүүхдийн баяр, сургуулийн өмнөх насны боловсрол, хичээлийн хэрэглэл болон ном сурах бичгээр хангах хөтөлбөр, гэр бүлийн аялал, номын өргөө, Цэцэрлэг зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр ажлууд нь эдийн засгийн бололцоо муутай ядуу айл өрхийн амьдралд маш их хувь нэмэр болдог билээ. 2011 оны 12 сарын 22-нд явагдсан “Ядуурлын эсрэг хамтдаа” уриан доорх өдөрлөгийн үеэр манай гэр бүлд 25кг гурил, 5кг будаа, 1 ширхэг хөнжил олгосон. Сар бүр хоёр хүүхдэд тус бүрт нь 5000 төгрөг өгч байгаа зэрэг нь хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох, хахир хүйтэн өвлийг өнтэй давахад их тус нэмэр болж байгаад манай гэр бүлийнхэн үргэлж талархаж байдаг юм.

            Бидний төлөө зүрх сэтгэлээ зориулж яваа та бүхний ажил үйлст их амжилт хүсье!

СХД-ийн 5-р хорооны иргэн Д.Дуламсүрэн

Охин Д.Бумдарь

Охин Д.Умжигзмаа

2012.03.01

Д.Орхон

Сайн байна уу? Намайг Дэмчиг овогтой Орхон гэдэг. Миний бие Монгол дахь Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн төлөөлөгч болон нийт хамт олонд маш их баярлаж явдагаа илэрхийлж байна. Учир нь 2012... Дэлгэрэнгүй

Сайн байна уу? Намайг Дэмчиг овогтой Орхон гэдэг. Миний бие Монгол дахь Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн төлөөлөгч болон нийт хамт олонд маш их баярлаж явдагаа илэрхийлж байна.

Учир нь 2012 онд тус санд хандан “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” сургалтанд хамрагдан, дэмжлэг авч дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлэх эх үүсвэртэй болсондоо үргэлж баярлаж явдаг юмаа. Одоогоор 3-н ширхэг оёдлын машинтай,  Сүхбаатар дүүргийн 14-р хороонд ажлын байр түрээслэн Монгол үндэсний дээл, хантааз хийж, мөн захиалгаар оёх болон хувцас засварын үйлчилгээ эрхэлж байна.

Үйлдвэрлэлээ өргөжүүлэн, туслах оёдолчин сургаж ажиллуулахаар төлөвлөн урамтай ажиллаж байна. Тус сангийн хамт олонд баярлаж явдагаа дахин дахин илэрхийлье.

Танай хамт олны ажил үйлс бүтэмжтэй байж олон хүнийг ивээн тэтгэж явах болтугай.

Сайн сайхныг хүсэн ерөөе.

2014 оны 3 сарын 6 өдөр

Түмэнцэцэг

Сайн байцгаана уу? Юуны өмнө Тайваний хүүхдийн сангийн бүх ажилчин, албан хаагчид болон хүүхэд багачууд түүний ар гэрийнхэнд бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн... Дэлгэрэнгүй

Сайн байцгаана уу?

Юуны өмнө Тайваний хүүхдийн сангийн бүх ажилчин, албан хаагчид болон хүүхэд багачууд түүний ар гэрийнхэнд бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний гурван хүү тус санд хамрагдсаар нилээд хэдэн жил болсон. Тайваний хүүхдийн сангийн хүүхдийг гэсэн хүний амьдралд чиглэсэн хөтөлбөрүүд бидний гэр оронд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ирээдүйд зорилготой амьдрах урам хайрласанд сэтгэл зүрхнээсээ маш их талархаж явдгаа илэрхийлье. Би энэ оны 1-р сард нэгэн ХХК-д үйлчлэгчээр орж өмнөө зорилго тавин ажилласаар сая 8-н сард гэрийнхээ бүх тавилга, ор, зурагт г.м бүх зүйлээ шинэчлэн хүүхдүүд маань магнайгаа хагартал баярлаж сууна даа. Тайваний хүүхдийн сангийн хамт олонд болон энэ байгууллагад хамрагддаг бүх хүмүүстээ амжилт, аз жаргал хүсэхийн ялдамд маш ухаантай амьдаръя, цаг хугацаа бидэнд алт шүү гэдгийг уриалмаар байна.

 

Хүү  Сумъяабазар, Сумъяабаатар, Сумъяахүү

Ээж Түмэнцэцэг

/Сонгинохайрхан дүүрэг 31-р хороо/

To Top