“Сургуулийн өмнөх боловсрол”

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж бусад хүүхдийн адил эрх тэгш сурах боломж олгох үүднээс 2007 оны 3 сараас эхлэн цэцэрлэгийн өргөтгөл, урсгал засварыг санхүүжүүлж, халамжийн анги нээн хүүхүүдийг сургалтын болон ариун цэврийн хэрэгсэл, нэмэлт хоол тэжээл, витаминаар тогтмол хангаж ирсэн.

Одоогийн байдлаар нийт 7 цэцэрлэгт 272 хүүхэд үнэгүй суралцаж байна. Эдгээр цэцэрлэгүүдийг дурдвал: Баянгол дүүргийн 57-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 71, 134, 190-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 80, 81-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 199 цэцэрлэг. Эдгээрээс 2011 онд 190 цэцэрлэгийгбарьж 2013 оны 9 сард ашиглалтанд оруулсан.

Ангилал үйл ажиллагаа

Ангилал :

Огноо : 2016 оны Dec 02 нд

To Top