Хичээлийн шинэ жил хөтөлбөр

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдон өрхөд учирдаг санхүүгийн ачааллыг багасгах, хүүхдүүдийг тасралтгүй суралцах нөхцөлөөр хангахын тулд манай сан жил бүрийн 8 сард тусламжинд хамрагдаж байгаа өрхүүддээ чиглэсэн дунд сургуулийн сурагчдыг хичээлийн хэрэгслээр хангах хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
• Хичээлийн хэрэгслээр хангах хөтөлбөрийн хүрээнд 2002-2010оны хүүхдүүд буюу дунд сургуулийн 1-9-р ангийн нийт 4500 сурагчид хичээлийн хэрэгсэл, 1-5-р ангийн 3000 хүүхдэд сурагчийн цүнх, 1-12-р ангийн 1380 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас /форм/ тараасан.

• СӨБ-ыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгт амжилттай орсон нийт 550 хүүхдэд цэцэрлэгээс шаардагддаг хичээлийн хэрэгслийг нь тараан өглөө.
Ингээд шинээр анги дэвшин суралцаж байгаа нийт хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье!

To Top