ЭЕШ-д бэлтгэх сургалт амжилттай явагдаж өндөрллөө

Тайваний хүүхдийн сангаас жил бүр зохион байгуулдаг ЭЕШ-д бэлтгэх сургалт энэ жил 2 сарын 12-наас 4 сарын 23-ны хооронд амжилттай болж өнгөрсөн. Сургалтанд энэ жил 12-р ангиа төгсөж буй нийт 100 сурагч бүртгүүлж хамрагдсанаас 97 сурагч идэвхитэй сайн суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн. Улмаар нийт сургалтанд хамрагдсан сурагчдын 50% нь улсын их дээд сургуульд, 40% нь хувийн их дээд сургуулиудад амжилттай дэвшин орсон байна. Шинэ оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

To Top