“Худаг” төсөл-2016 он

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь 2007 оноос эхлэн гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ундны усан хангамжийг сайжруулах-Худаг төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба ариун цэврийн шаардлага хангасан цэвэр усаар гэр хорооллын иргэдийг хангахын төлөө ажиллаж байгаа билээ. Төсөл хэрэгжих хугацаанд Тайваний хүүхдийн сан нийт 14 худаг барьсан бөгөөд түүний 2 нь гүний худаг юм.

2016 онд Төв аймгийн Зуунмод сумын 4-р хороотой хамтран Тайваний сангийн 14 дэх худагийг барьж ашиглалтанд орууллаа. Зуунмод сум нь нийт 16000 гаруй хүн амтайгаас 4-р хороонд 3200 гаруй иргэд оршин суудаг. Ийнхүү Тайваний хүүхдийн  сангийн 2 дахь гүний худаг ашиглалтанд орсоноор тус хорооны иргэд илүү ойрхон эрүүл мэндийг шаардлага хангасан усан хангамжийн эх үүсвэртэй боллоо.

DSC_0033

To Top