“Инээмсэглэл” өдөрлөг болж өнгөрлөө

Манай сангаас жил бүр зохион байгуулдаг “Мэргэжил олгох сургалтанд” хамрагдаж үсчин, тогооч, бариа заслын  мэргэжил эзэмшсэн эцэг эхчүүдийн төгсөлтийн тайлан болох Инээмсэглэл өдөрлөг  4 сарын 14, 15-ний өдрүүдэд Тайваний хүүхдийн сан дээр болж өнгөрлөө. Өдөрлөгийн үеэр үсчид маань том хүн, хүүхэд нийлсэн нийт 202 хүний үсийг үнэ төлбөргүй засаж, бариачид маань 55 хүнд үнэ төлбөргүй биеийн алжаал тайлах бариа хийж, тогоочийн ангийн төгсөгчид маань өөрсдийн сурсан мэдлэгээ ашиглан хагас боловсруулсан бүтээгдэхүүний амталгаат худалдаа явууллаа. Мөн 2015 оны Үсчиний сургалтанд хамрагдаж мэргэжил эзэмсэн Тайваний хүүхдийн сангийн 2 ээж маань туршлагаа хуваалцаж, мэдсэн сурсанаа харамгүй хуваалцсан.

Тус өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд, хүүхдүүдийн сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд сургалтанд сууж мэргэжил эзэмшсэн эцэг эхчүүд маань мөн адил маш их урам зориг авч, цаашдын ажлын гараагаа эхэлцгээж байна.

Цаашдаа тус “Өдөрлөг” арга хэмжээг улиралд нэг удаа хийхээр төлөвлөж байгаа учир та бүхнийг дараа дараагийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

     Тайваний хүүхдийн сангийн нийгмийн ажилтан Г.Батгэрэл

IMG_8188_副本 IMG_8344 IMG_8188 IMG_8160 IMG_8151 IMG_8126 IMG_8111 IMG_8086

To Top