“Ундны усан хангамж сайжруулах” төсөл – 2017 он

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сан нь 2007 оноос эхлэн дүүрэг, хороодтой хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь тухайн бүс нутгийн иргэдийн ундны усан хангамжийг сайжруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангахад оршино. 2017 онд  “Ундны усан хангамж сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн дүүрэг хороод болон  тус сангийн тусламжийн үйл ажиллагаа хүрдэг Төв аймгийн зарим сумдаас нийт 14 төсөл хүлээн авсан ба тус сангийн ажилтан газар дээр нь очиж танилцан, судалж үзсэний үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай хэмээн үзсэн 3 хороонд ундны усны худаг барьж ашиглалтад оруулсан. Үүнд Хан-Уул дүүргийн 14-р хороонд гүний усны худаг, Налайх дүүргийн 1-р хороонд зөөрийн усны худаг, мөн Багануур дүүргийн 4-р хороонд зөөврийн ухаалаг усны худгийг тус тус барьж гүйцэтгэн, 6-8 сарын хооронд ашиглалтад оруулж амжилттай хүлээлгэн өгөөд байна.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуультай хамтран тус сургуульд шинээр гүний худаг барьж, сурагчдын дотуур байртай шугамаар холбож өгснөөр сурагчид илүү найдвартай, цэвэр тунгалаг усыг ундандаа хэрэглэх бололцоо бүрдсэн.

Ийнхүү 2017 оны хамгийн сүүлийн худаг ашиглалтад орсноор тус төслийн хүрээнд Тайваний хүүхдийн сан нэн шаардлагатай газруудад нийт 18 худгийг барьж байгуулаад байна.

To Top