Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – 2017

Оюутан нас бол тухайн хүний хамгийн их зүйлийг сурч мэдэх, хөгжиж боловсрох алтан үе билээ. Мөн оюутан хүн өөрийн өрх гэрийнхээ ирээдүйд чухал нөлөөтэй нэгэн байдаг. Учир нь нас биед хүрч эцэг эхдээ тусалж аж амьдралаа авч явахын хажуугаар амжилттай сайн суралцаж, чадварлаг сайн мэргэжилтэн болж, улмаар тогтвортой ажилтай болсноор өрх гэрийнхээ аж амьдрал, санхүүгийн байдалд бодитой тус нэмэр болж чадах билээ. Тиймээс Тайваний хүүхдийн сан үйлчилгээ авч буй айлуудынхаа их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусаа дэмжиж жил бүр тасралтгүйгээр Оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон хувь хүний төлөвшилд чиглэсэн Оюутны сайн дурын баг хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн.

2017 онд их дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” арга хэмжээ маань 10 дэх жилдээ зохион байгуулагдаж, сурлагын амжилт, хариуцлагатай байдлаараа тэтгэлгийн шалгуур хангасан 2-6-р курсын 198 оюутанд тус бүр 1,000,000 төгрөгийн, 1-р курсын 94 оюутанд тус бүр 800,000 төгрөгийн тэтгэлгийг олголоо.

Одоогийн байдлаар энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор тус сангийн тусламжид хамрагддаг 2027 гаруй оюутан тэтгэлэг аваад байна.

 

To Top