“Манлайлагч-2017” Хөтөлбөр

2017 оны 7-8-р сарын хооронд Тайваньд зохион байгуулагдсан Тайваний хүүхдийн сангийн “Манлайлагч-2017” хөтөлбөрт тус санд хамрагддаг 5 оюутан 1 нийгмийн ажилтны хамт амжилттай оролцоод ирсэн. Уг хөтөлбөр нь 2017 оны 2 сард зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар эхэлсэн бөгөөд хэлний мэдлэг, сурлага, авьяас чадвар болон нийгмийн идэвхээрээ шалгарсан 5 оюутан хагас жилийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилтад хамрагдан, улмаар 7 сарын эхээр Тайваньд хүрэлцэн очиж Монгол, Киргиз, Тайвань улсын оюутнуудыг хамарсан олон улсын соёл солилцооны арга хэмжээнд оролцсон.IMG_0637Оюутнууд маань энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар эх орноо гадаадад сурталчлах, тухайн орны өв соёлтой биечлэн танилцах, үе тэнгийн залуустай нөхөрлөх, харилцан суралцах зэрэг маш олон боломжуудыг олж авсан. Мөн Тайваньд очоод дэлхийн тэргүүлэгч “Кока кола”, Тайваний томоохон хүнс үйлдвэрлэгч “И МЭЙ” зэрэг үйлдвэрүүд болон орон нутгийн телевиз, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан 2 өдрийн аялал тун сонирхолтой, мөн ач холбогдол өндөр байсан. Үе тэнгийн залуустай нэгдэн зуны хөтөлбөрт арга хэмжээнүүдэд оролцон хамтран суралцаж, өөр хоорондоо мэдлэгээ хуваалцаж, нэг зорилгын төлөө нэгдэн баг болж ажилласан нь манай оюутнуудад арвин туршлага болсон. Хөтөлбөрийн төгсгөл хэсэгт оюутнууд маань Тайваний байгалийн үзэмж цогцолсон амралт зугаалгын төв болсон “Ши Ху”-д долоо хоногийг сургалт, дадлага хийн өнгөрөөсөн нь бас л оюутнуудад маань Тайваний аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын салбарын хөгжлийг таниулж, багагүй туршлагыг хуримтлуулсан. Хөтөлбөрт оролцсон оюутнуудын бүхий л зардлыг Тайваний Хүүхэд Гэр Бүл Дэмжих Сангаас санхүүжүүлсэн нь үнэхээр азтай явдал байлаа.

To Top