Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн танилцуулга

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан / Англи нэр нь: Taiwan Fund for Children and Families/, товч нэр нь Хүүхдийн сан, TFCF, Олон улсын хүмүүнлэгийн байгууллага ба 18 наснаас доош насны хүүхдүүдэд эдийн засгийн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилготой.

   Анх 1838 онд Америкийн христийн шүтлэгтэнүүд хятад японы дайнаас өнчирч үлдсэн хятад хүүхдүүдэд туслах зорилгоор Америкийн Вержина мужид “Хятадын Хүүхдийн сан”China’s Children Fund, товч нэр нь CCF нэрээр байгуулагдсан. Үүнээс хойш өргөжин дэлхийн 60 гаруй оронд тархан нэрээ өөрчлөн “Христийн Хүүхдийн Сан”/Christian Children’s Fund, товч нэр нь CCF. Анх хүүхдийн тусламж нь гадаадын сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар үүсгэн байгуулагдаж 1985 онд бүрэн тусгаар болсон.

J.Calvitt Clarke доктор

J.Calvitt Clarke (Доктор)

 1987 оноос Хүүхдийн сан нь Child Fund Alliance /2015 оны түүхэн үйл явдлыг харна уу/ дамжиж Америк, Дани, Австрали, Канад зэрэг улстай хамтран, Монгол, Киргизстан, Вьетнам, Свазиланд, Камбодж зэрэг улсад салбараа нээн эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн сургалт зэрэг тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Одоогийн байдлаар Тайваний хот бүрт,  Монгол, Киргизстан, Вьетнам, Свазиланд, Камбодж зэрэг нийт 29 газарт төлөөлөгчийн газар, 35 газар салбар төв, 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, 6 өсвөр насны хүүхдийг хамгаалах төв, 1 асрах газартай болоод байна. Тус сан нь нийт 190,000 тайвань хүүхдүүд тусалсан. Одоогийн байдлаар 50,000 хүүхэд тусламж авч байна. Гадаадад байгаа салбар болон Child Fund Alliance 4 гишүүн улсаар дамжуулан 35 улсад  тусламжийн үйлчилгээ үзүүлэн, одоогийн байдлаар гадаадын 110,000 хүүдэд тусламж үзүүлж байснаас 60,000 хүүхэд яг одоо тусламж авч байна.

Түүхэн замнал:

1950 он: CCF Тайваньд анхны гэр бүлийн зохион байгуулалттай асрамжийн газар байгуулж, эмзэг бүлгийн эх эцгээ алдсан айлын хүүхдүүдийг хүлээн авч, Тайваний сан хүүхдүүдэд туслах анхны түүх эхэлсэн.

1964 он: CCF нь Тайваньд салбар нээн, Тайжун хотод анхны хүүхдийн сан байгуулж эмзэг бүлгийн эх эцгээ алдсан айлын хүүхдүүд болон гэр бүлд тусалж эхэлсэн. 1971 он гэхэд улс даяар нийт 23 салбартай болсон.

1977 он: Тайваний сан нь 8 жилийн хугацаанд тусгаар болох зорилт тавин ард иргэдийг эмзэг бүлгийн хүүдүүдэд туслахыг уриалж хандив цуглуулж эхлэн 1983 онд тайваний сан бүх ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж, мөн нэрээ өөрчлөн “Хятадын Хүүхдийн сан”Chinese Children’s Fund, товч нэр нь CCF/ Taiwan болгосон.

1-6

1985 он: Тайваний сан нь тайвань ард иргэдийн хандиваар тайвань хүүхдүүдэд туслах сан болж, 1987 оноос гадаад хүүхдүүдэд туслах тусламж эхэлсэн.1999 онд нэрээ өөрчлөн Хятадын хүүхэд гэр бүлийг дэмжих сан (Chinese Fund for Children and Families/ Taiwan, товч нэр нь CCF/ Taiwan )болон өөрчлөгдөж хүүхэд гэр бүлд туслах үйлчилгээгээ улам өргөжүүлсэн.

2002 он: Хүүхдийн сангийн олон улсын холбоо (Child Fund Alliance)байгуулагдаж нийт 12 гишүүн улстай болсон. Тус сан нь мөн гишүүн орны нэг болж дэлхийн бөмбөрцөгийн олон орны хүүхдүүдэд туслах үйлсэд нэгдэн албан ёсоор нэрээ өөрчлөн Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан(Taiwan Fund for Children and Families, товч нэр нь TFCF) болголоо.

2004 он:   Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан Монгол дахь төлөөлөгчийн газар нь монгол улсад албан ёсоор бүртгэгдэн, тус сангийн хилийн чанад дахь анхны салбар байгууллага болов.

2011 он: Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан нь Хятадын Shaanxi Gender Development Solution байгууллагатай хамтран“Шань Янь мужын Хэ Тао тосгоныг хөгжүүлэх төлөвлөгөө” боловсруулан Хятад улс дахь хүүхэд гэр бүлийг дэмжих ажил эхэлсэн.

2011 он: Тус сан нь Киргизстаны Христийн сантай (Mercy Charitable Christian Foundation)хамтран , товч нэр нь MCCF хамтран киргизстаны хүүхдүүдэд тусалж эхэлсэн.

2012 он: Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан Киргизстан дахь төлөөлөгчийн газар нь Киргизстан улсад албан ёсоор бүртгэгдэн, тус сангийн хилийн чанад дахь 2 дахь салбар байгууллага болов.

2013 он: Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан Свазиланд дахь төлөөлөгчийн газар нь Свазиланд улсад албан ёсоор бүртгэгдэн, тус сангийн хилийн чанад дахь 3 дахь салбар байгууллага болов.

2014 он: Тус сан нь нь Хятадын Shaanxi Gender Development Solution байгууллагатай хамтран “Шань Янь мужын Хэ Тао тосгоныг хөгжүүлэх төлөвлөгөө”хэрэгжүүлж эхлэн Хятад улс дахь эмзэг бүлгийн хүүхэд гэр бүлийг дэмжих ажил эхэлсэн.

2014 он: Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан Вьетнам дахь төлөөлөгчийн газар нь Вьетнам улсад албан ёсоор бүртгэгдэн, тус сангийн хилийн чанад дахь 4 дэхь салбар байгууллага болов.

2015 он: Тус сан нь Хүүхдийн сангийн олон улсын холбооноос (Child Fund Alliance)тусгаарлаж, хилийн чанад дахь өөрийн салбараар дамжуулан үйлчилгээ үзүүлж, мөн Child Fund Alliance-р дамжин ази, америк, африкийн орнуудын эмзэг бүлгийн хүүхэд гэр бүлд тусалж байна.

2015 он: Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан Камбодж дахь төлөөлөгчийн газар нь Камбодж улсад албан ёсоор бүртгэгдэн, тус сангийн хилийн чанад дахь 5 дахь салбар байгууллага болов.

To Top