Манай сан нь тусламжинд хамрагддаг хүүхдүүддээ чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээс гадна орон нутагт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хүсэлтийг хүлээн авч, дараах чиглэлүүдэд хамтран ажилласаар байна.
Номын өргөө төсөл
“Номын өргөө” төслийн хүрээнд 2026 онд Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгино хайрхан, Багануур, Налайх, Хан-Уул гэсэн 8 дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн номын санг бүрэн тохижуулахаар төлөвлөж байна. Төсөлд хамрагдах хүсэлтэй дараах шаардлагад нийцсэн ЕБС-ууд хугацаанаас өмнө хүсэлтээ ирүүлнэ үү.
Санамж: 2026 онд орон нутгаас төсөл хүлээж авахгүй, зөвхөн дээр дурдсан УБ хотын дүүргүүдийн сургуулиудаас төсөл хүлээж авах болно.
Тавигдах шаардлага:
1. Сургуулийн барилга нь 2018 оноос хойш баригдсан.
2. 2. 60м2-80м2 талбайтай, номын сангийн зориулалттай танхимтай байх гэсэн үндсэн шаардлага хангасан сургуулиудын хүсэлтийг хүлээн авна.
Номын сангийн тохижилт, засварыг “Номын өргөө” төслийн батлагдсан интерьер зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Төслийг хүлээн авах хугацаа: 2026 оны 2 сарын 27-ний өдөр дуусгавар болно.
Төсөл бичих загварыг 【энд дарж татаж авна уу】
School sponsorship хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хотын болон орон нутгийн ЕБС-ын үйл ажиллагааг дэмжих, сурагчдад суралцах таатай, стандартад нийцсэн орчинг бүрдүүлж, хүртээмжтэй, эрх тэгш боловсролыг олгоход туслах, мөн сурагчдын урлаг, спортын авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, хичээлээс гадуурх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, амжилттай сурах боломжоор хангахад оршино.
Хүсэлт гаргахад тавигдах үндсэн шаардлага
1. Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ЕБС
2. Суралцагчийн тоо 1500-с ихгүй байх.
3. Сурагчдыг урлаг, спортын чиглэлээр хөгжүүлэх эсвэл ерөнхий эрдмийн мэдлэг, байгалийн ухааны хичээлийн мэдлэгийг дээшлүүлэх тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эсвэл эхлүүлэхээр төлөвлөсөн, тухайлсан хөтөлбөрүүдэд шаардлагатай санхүүжилтийг шийдэх боломжгүй байгаа
4. Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа идэвхжүүлж тодорхой амжилт гаргахаар ажиллаж буй сургуулиуд хүсэлт гаргах боломжтой.
Хүсэлтийг хүлээн авах хугацаа 2026 оны 03 сарын 13-ны өдөр дуусгавар болно.
Хүсэлт хүлээн авсны дараа шалгаруулалт хийж, хэрэгжих сургуулийг сонгон, хамтран ажиллана.
/Төслийн загвар татах/
Орон нутгийн ЕБС-ийн дотуур байрны хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулах хөтөлбөр
Тав тухтай, тохилог хүүхэд хөгжлийн өрөө тохижуулж, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг хичээлийн бус цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлж, сургалтын чанар, суралцах орчинг сайжруулах зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
Хүсэлт гаргахад тавигдах үндсэн шаардлага
1. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр байх.
2. Сургуулийн дотуур байранд суудаг нийт суралцагчын тоо 70-с дээш байх.
3. Хүүхэд хөгжлийн өрөөний талбайн хэмжээ 30 мкв-с дээш байх.
4. Тохижуулахаас бусад дотоод заслын ажил хийгдчихсэн эсвэл сургууль заслын ажлаа хариуцан, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байх.
5. Хүүхэд хөгжлийн өрөөг хариуцан ажиллах боловсон хүчинтэй байх.
6. Төсөл хэрэгжүүлэх үед олгогдох тохижилтын эд зүйлсийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг хүсэлт гаргагч өөрөө хариуцна.
Хүүхэд хөгжлийн өрөөг Тайваний Хүүхдийн сангаас баталсан төсөв болон загварт нийцүүлэн тохижуулахыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд хүсэлтийн маягтыг татан авч боловсруулаад, заасан хугацаанаас өмнө мэйлээр ирүүлнэ үү.
Хүсэлтийг хүлээн авах хугацаа 2026 оны 04 сарын 15-ны өдөр дуусгавар болно.
Хүсэлт хүлээн авсны дараа шалгаруулалт хийж, хэрэгжих сургуулийг сонгон, хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулна.
Хүсэлт хүлээн авсны дараа шалгаруулалт хийж, хэрэгжих 3 сургуулийг сонгон, хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулна.
Эрүүл мэнд
Манай сан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд дараах 2 чиглэлээр төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эмчилгээний тоног төхөөрөмж шинэчлэх хөтөлбөр
Тавигдах шаардлага:
• Улсын харьяаны эмнэлэг байх /Улаанбаатар хот болон орон нутгийн улсын эмнэлгүүд, сэргээн засах төвүүд/
• Хүсэлт ирүүлж буй тухайн жилд уг төсөлд улсын төсвөөс санхүүжилт тусгагдаагүй байх
• Төслийн нийт төсөв 45 сая төгрөгөөс хэтрэхгүй байх
• Зөвхөн эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийн хүсэлт ирүүлэх /Сургалтын танхим тохижуулах, эмч, ажилтны компьютер зэрэг эмчилгээний бус зориулалтын тоног төхөөрөмжийг дэмжихгүй/
Дээрх нөхцөл шаардлагыг хангасан төслүүдээс сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан төслүүдэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
Төсөл хүлээн авч байна. Төслийн загвар татах
Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр
Манай сан жил бүр 6 эмчийг гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахад замын зардлын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Суралцах эмнэлэг, сургалтын байгууллагыг өөрөө сонгон, баталгаажуулсан байх
- Сургалттай холбоотой бичиг баримт, визний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх
- 30 ба түүнээс дээш хоногийн хугацаатай сургалтад хамрагдах байх
Дээрх нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тухайн эмч, мэргэжилтний гадаад сургалтад хамрагдахтай холбоотой замын зардалд дэмжлэг үзүүлнэ.
Төсөл бичих загвар татах
Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөр
Тус хөтөлбөрийн гол зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч хөгжих орчинг сайжруулах, тэднийг олон талт сургалтын хөтөлбөрөөр хөгжүүлэх юм. Тиймээс 2026 оны хөтөлбөрийн үйл ажиллагаагаа эхлүүлэн нийслэл болон 21 аймгийн цэцэрлэгүүдээс сургалтын орчинг сайжруулах, хичээлийн агуулгыг баяжуулах зорилготой төслүүдийг хүлээн авч эхэллээ.
Иймд та бүхэн төслөө нээлттэй ирүүлнэ үү. Ирүүлсэн төслүүдээс шалгаруулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
Жич: тус хөтөлбөрийн хүрээнд барилгын бүх төрлийн засвар үйлчилгээтэй холбоотой төслийн санал хүлээн авах боломжгүй, бусад чиглэлээр төслийн санал хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэнэ.
2026.02.01-2026.03.06 дуустал ТӨСӨЛ хүлээн авна.
ТББ-уудтай хамтран ажиллах
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтран, амьжиргааны түвшин доогуур өрхүүд болон сурагч хүүхдүүд рүү чиглэсэн, амжилттай хэрэгжүүлсэн төслийн туршлага дээр үндэслэн, хамтран ажиллах тул нийцсэн төслийн саналыг хугацаа харгалзахгүй холбогдох имэйл хаягаар ирүүлж болно.
Төслийн саналд өмнө буюу одоо эрхэлж байгаа үйл ажиллагааны тухай тайлан, ирээдүйн төлөвлөгөө, хэрэгжүүлэх төслийн санал зэргийг бичиж илгээх.
/зураг, үйл ажиллагааны үр дүн зэргийг дэлгэрэнгүй тайлагнаж хавсаргах/
Жич: Хүсэлт ирүүлсэн газруудын төслийн санал дээр үнэлгээ хийн, зөвхөн шаардлага хангасан газартай эргэн холбогдох зарчмаар явах учраас та бүхэн ирүүлэх төслөө дэлгэрэнгүй бичнэ үү.
Төслийг зөвхөн имэйлээр авах учраас эхний ээлжинд биечлэн ирж уулзах шаардлагагүй.
Та төслөө бэлдээд зөвхөн 【 MONGOLIA_NETWORK@CCF.ORG.TW 】 хаягаар илгээнэ үү.
Тодруулах асуудлыг 11-330775, 11-330776, 8870-3776 дугаарт ажлын цагаар холбогдон төсөл хариуцсан ажилтан тус бүрээс нь лавлаарай.