Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн
Монгол дахь төлөөлөгчийн газрын
товч танилцуулга

Тус сан нь Тайваний ард түмний халуун сэтгэл шингэсэн тусламжийг хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлдэг билээ. 2004 онд Монгол улсыг сонгон хилийн чанад дахь анхны төлөөлөгчийн газраа байгуулж 2005 оны 1 сараас эхлэн албан ёсоор хүмүүнлэгийн ажлаа өрнүүлж эхэлсэн.

Үйл явдлын товчоон:

  • •2004.08 сар: Тус сангийн төлөөлөл Монголд ирж Монгол улсад суугаа Тайваний төлөөлөгч, тэр үеийн УИХ, ЗГ-ын гишүүд, ХТГ, НХХЯ-ны холбогдох албан тушаалтнуудад албан ёсоор бараалхан тус санг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
  • •2004.10 сар: Монгол улсын Засгийн Газраас Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрыг байгуулах зөвшөөрлийг олгов.
  • •2005.03 сар: Монгол дахь Төлөөлөгчийн газар ажилчдаа авч, албан ёсны нээлтээ хийн, нийслэлийн төвийн 6 дүүргийн нэн ядуу амьдралтай өрхүүдэд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн мөнгө тарааж эхлэв.
  • •2009.12 сар: Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, халамжийн мөнгө тарааж эхлэв.
  • •2013.01 сар: Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Баяндэлгэр сумдын амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, халамжийн мөнгө тарааж эхлэв.
  • •2014.01 сар: Үйл ажиллагааны хүрээгээ тасралтгүй тэлж Төв аймгийн Жаргалант, Борнуур сумуудад тусламжийн үйл ажиллагаагаа хүргэж эхэлсэн.

uilchilgee

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь сар бүр шинээр ивээн тэтгэгч элсүүлэн тэднээс хөрөнгийн эх үүсвэрээ босгон монголын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн эрүүл саруул өсөн бойжих, өөрийг нь бие дааж сургах зорилготойгоор сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлж, түүний зэрэгцээ шаардлагатай олон төрлийн төсөл, арга хэмжээнүүдийг зохион байгуулж тухайн өрхийг цаашид бие даан эдийн засгийн чадавхиа сайжруулах, хүүхдийг сургууль завсардуулахгүй суралцах нөхцөлөөр хангах зорилготойгоор ажиллаж байна.

2016-09

 

To Top