“Өвлийн илч” арга хэмжээ боллоо

Тайваний хүүхдийн сан жил бүрийн 10 сард тусламжид хамрагддаг айл өрхүүдээ хахир хүйтэн өвлийг өнтэй давахад нь тус дэм болох зорилготой “Өвлийн илч” арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

2017 оны Өвлийн илч арга хэмжээнд Тайваний хүүхдийн сангаас үйлчилгээ авдаг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумын нийт 3400 айл хамрагдаж,  өрх тус бүрт 25 кг гурил, эсгий гудас болон эсгий таавчиг зэрэг зүйлсийг дэмжлэг болгон өглөө.

Эсгий таавчигийг Тайваний хүүхдийн сангийн Гэр хотхон төсөлд хамрагддаг айл өрхийн 18-н ээжийг цалинжуулж, 3-9 сарын хооронд ээжүүд маань Гэр хотхонд байрлах үйлдвэрийн байрандаа өөрсдийн гараараа 3400 хос эсгий таавчигийг хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээр манай сангийн тусламжид хамрагдаж байгаа айлууд маань хэсэг хугацаанд тогтмол орлоготой байж, ээжүүд маань амжилттайгаар ажлын туршлага хуримтлуулж чадсан.IMG_7791

Эсгий гудасны хувьд мөн адил бид манай сангийн тусламжид хамрагдаж байсан айлын өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хамтран ажилласан. Өмнө нь тус сангаас үйлчилгээ авч байгаад, их сургуулиа төгсөөд эсгий гудасны үйлдвэр байгуулаад  одоо амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа Манлайгийн “Уран тогоо үйл”  компаниас энэ удаагийн 3400 ширхэг гудсыг нийлүүлсэн.

Тайваний хүүхдийн сан нь тусламжинд хамрагдаж байгаа айлуудаа хичээнгүй хөдөлмөрлөж, өрхийн үйлдвэрлэл амжилттай эрхэлж аж амьдралаа сайжруулахыг үргэлж урамшуулан дэмжсээр байх болно.

Тус удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тусалж, хамтран ажилласан аж ахуйн нэгж, хувь хүмүүс, ажилчид, сайн дурын оюутнууд болон тайваний сангийнхаа нийт айл өрхүүддээ амжилт хүсч, хахир хүйтэн өвлийг хамтдаа өнтэй давж урин хавартай энх золгохыг хүсэн ерөөе.

DSCN9189 22385253_540860586268879_1175237619_n 22386621_540860139602257_340561116_n DSC_0157 DSC_0211

To Top