КОВИД-19 цар тахлын дараагаар цахимаар суралцах, суралцаж чадахуйц ур чадвар, тоног төхөөрөмжтэй байх нь ямар чухал болохыг бүхий л талаар бид мэдэрч байгаа билээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн оюутан сурагчид маань цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдсан нь сурагч хүүхдүүдэд маань багагүй сорилтыг авчирсан. Статистик тоон мэдээнээс харахад цар тахлын үед хичээлийн 47-61% нь цахим хэлбэрээр явагдсан ба нийт сурагчдын 26% буюу 180000 орчим хүүхэд интернет орох боломжгүй эсвэл ямар нэгэн цахимаар суралцаж болохуйц төхөөрөмж байхгүй гэх шалтгаанаар цахим хичээлдээ хамрагдаж чадаагүй ба улмаар энэ нь эргээд оюутан сурагчдын маань саадгүй сурч боловсроход ихээхэн саад болж буй юм.

Тайваний сангийн үйлчилгээ үзүүлж буй 3500 гаруй өрхийн судалгаанаас үзэхэд манай тусламжид хамрагддаг нийт өрхийн 70% нь интернет сүлжээний асуудалтай, 21% нь интернетэд орох тоног төхөөрөмж байхгүйн улмаас сургуулийн насны хүүхдүүд маань онлайн хичээлдээ бүрэн хамрагдаж чадаагүй, улмаар хүүхдийн сургалтын дүнд сөргөөр нөлөөлсөн байна. Тиймээс бид 2022 оноос эхлэн хүүхдүүдийнхээ цахимаар саадгүй суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн онлайн сургалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба хөтөлбөрийн хүрээнд нэн хэрэгцээтэй байгаа сурагч хүүхдүүдийг интернет дата болон ухаалаг төхөөрөмжөөр хангаж, мөн шаардлагатай сургалтыг зохион байгуулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай сан ❤УХААЛАГ ГАР УТАС ❤ТАБЛЕТ болон КОМПЬЮТЕР-ийн хандив хүлээн авч байна. Та бүхнээс ирсэн ухаалаг утас, таблетыг бид хэрэгцээ шаардлага хамгийн их байгаа айл өрхдөө хувиарлан өгөх  болно.

Сурагчдын онлайн хичээлийн хэрэгцээг хангах үүднээс бид хүлээн авах төхөөрөмжүүддээ дараах шаардлагыг тавьж байгааг ойлгож хүлээн авна уу.

Ухаалаг утас:【багтаамж 32гб-с дээш】【санах ой 2гб-с дээш】【ажиллагаа хэвийн】【батериа суугаагүй】【шинэ болон хуучин байж болно】
Таблет:【багтаамж 32гб-с дээш】【санах ой 2гб-с дээш】【ажиллагаа хэвийн】【батериа суугаагүй】【сим дэмждэг байвал сайн】【шинэ болон хуучин байж болно】
Нөөтбүүк:【багтаамж 128гб-с дээш】【санах ой 4гб-с дээш】【ажиллагаа хэвийн】【батериа суугаагүй】【шинэ болон хуучин байж болно】
♥♥♥

Хэрэв та бүхэн манай энэхүү ухаалаг төхөөрөмжийн хандивийн аянд нэгдэхийн хүсч байвал https://forms.office.com/r/PPAEYJTDPx энэ анкетыг бөглөж үлдээнэ үү.

Бид та бүхэнтэй эргэн холбогдох болно.

Хэрэв ямар нэгэн нэмж тодруулах зүйл байвал та kids@tfcf.org.mn хаягаар имэйл бичээрэй

Хөтөлбөр хариуцсан ажилтан: Баяр

To Top