Эд материалын хандив хүлээн авна

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан нь Тайваний сайхан сэтгэлт ард иргэдийн ивээн тэтгэлгээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж 2004 оноос хойш Монголд тусламжийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн.
Манай сан нь 2014 оноос эхлэн Монгол хүн бие биедээ сайхан сэтгэлээр туслах “Сайн үйлсийн аян”-г эхлүүлсэн.
Аяны хүрээнд бид та бүхэнд хэрэггүй болсон ч бусад хүн хэрэглэж болохуйц

  • • ном, сурах бичиг
  • • хүүхдийн тоглоом
  • • хувцас
  • • гэр ахуйн бараа
  • • таяг, тэргэнцэр гэх мэт тусгай хэрэгцээний багаж хэрэгсэл зэрэг эд материалыг төв дээрээ хүлээн авч, эмхэлж цэгцлээд улмаар тэдгээр зүйлс хэрэг болохуйц бусад хүүхдүүд, өрх гэр, хамтран ажиллаж байгаа хүүхэд хүмүүжлийн төвүүд, өдөр өнжүүлэх төвүүдэд дамжуулан өгдөг.
    2020 онд бид хотын алслагдмал хороололд байрладаг хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийг дэмжиж ажиллаж байгаа тул та бүхэнд илүү хэрэгцээний хүүхдийн ном, сурах бичиг, тоглоом байгаа манай төвд хандивлаж тэдгээр бяцхан хүүхдүүдийн өдрийн цагийг илүү жаргалтай болгоорой.
    Хүлээн авах хаяг: Баянзүрх дүүрэг 14-р хороо Аман хуур-2 хотхон зүүн хойд талын хаалгаар ороод 2 давхарт
    Утас: 11-330775, 11-330776

    togloom

    Зарим айл өрхүүд маань өөрсөддөө хэрэгтэй байгаа зүйлсээ төв дээр ирээд авдаг байгаа.

    3-r-sar

    Жич: Тайваний хүүхдийн сан нь одоогоор хувь хүнээс мөнгөн хандив авахгүй.

  • To Top