“Гэр хотхон” төсөл

Гэр хотхон төсөл нь 2007 оноос Хан-Уул дүүрэгтэй хамтран тус дүүргийн 12-р хороонд байгуулагдаж өөрийн гэсэн орон гэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй(эцэг юмуу эх)-ийг орон гэртэй болгож, наад захын хэрэгцээт зүйлээр хангаж, тэдгээр айл өрхүүдийг чадавхижуулж, амьдрал ахуйг сайжруулахын төлөө ажиллаж байна.

Гэр хотхонд амьдарч буй иргэдийн тав тухтай амьдрах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй соёлын төвийг байгуулж, тухайн айл өрхүүддээ гэр бүлийн аялал, спорт өдөрлөг, шинэ жилийн арга хэмжээ, зуслангийн арга хэмжээ, ногоо тарих өдөрлөг зэргийг зохион байгуулдаг. Гэр хотхон төсөлд нийт 70 айл хамрагдаж,  54 айл нь амжилттай гэрээ авч гаран, 16 айл нь яг одоо амьдарч байна.

Ангилал үйл ажиллагаа

Ангилал :

Огноо : 2017 оны 5-р сарын 15 нд

To Top