“Ундны усан хангамжийг сайжруулах-Худаг” төсөл

Худаг бол монгол хүмүүсийн ундны усны эх үүсвэр юм.  Гэвч Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсч байгаа нь худаг хүрэлцэхгүйд хүрч зарим хүмүүс эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй ус хэрэглэснээр иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ундны усан хангамжийг сайжруулах, улмаар төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор Тайваний хүүхдийн сан 2007 оноос эхлэн “Ундны усан хангамжийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн ба ариун цэврийн шаардлага хангасан цэвэр усаар гэр хорооллын иргэдийг хангаж, өвчлөлийг багасгахын төлөө ажиллаж байна. Төсөл хэрэгжсэн энэ хугацаанд Тайваний хүүхдийн сан Хан-Уул, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр сум зэрэг газруудын нэн шаардлагатай бүсүүдэд нийт 18 худаг бариад байна. Эдгээр худгууд нь зөөврийн, гүний болон орчин үеийн ухаалаг худгууд ба бүгд чанарын шаардлага хангасан цэвэр тунгалаг усаар иргэдийг хангаж ажиллаж байна.

===

Төсөл хэрэгжсэн газруудыг энд дарж үйлчилгээний зурагаас харна уу.

Ангилал үйл ажиллагаа

Ангилал :

Огноо : 2016 оны 12-р сарын 02 нд

To Top