“ТББ-тай байгууллагатай хамтрах”

2003 онд Юнескогоос морин хуурыг /Дэлхийн Соёлын Үнэт Өв/ болгон тодорхойлж 2013 оноос тус сан нь Монголын морин хуурын өв соёлыг өвлүүлэн хөгжүүлэх үүрэг хариуцлагадаа тулгуурлан хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс 2013 оноос номын өргөөнүүдтэй хамтран морин хуурын сургалтыг явуулж “Морин хуур”-ын дугуйланг байгуулсан билээ. “Морин хуур”-ын дугуйлан нь 2015 онд чуулга болон өргөжиж ёочин, их хуур, ятга, лимбэ зэрэг бусад ардын хөгжмийн зэмсэгүүдийг оролцуулан тоглож байна.

    “Морин хуур”-ын чуулга маань “Монгол хуур” төв ТББ-тай хамтарч тус ТББ-н мэргэжлийн багш нараар удирдуулан улам чанаржиж Тайваний хүүхдийн сангийн дэргэдэх хамтлаг нэрээр олон тэмцээн уралдаанд оролцон туршлага хуримтлуулан авьяасаа хөгжүүлсээр байгаа нь тус сан нь Монголын морин хуурын өв соёлыг өвлүүлэн хөгжүүлэх үүрэг хариуцлагадаа хувь нэмрээ оруулж байгаагийн илрэл юм.

Ангилал үйл ажиллагаа

Ангилал :

Огноо : 2016 оны 12-р сарын 02 нд

To Top