Хязгаар нутгийн инээмсэглэл төсөл хэрэгжлээ

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд баяр баясал, инээд хөөр бэлэглэх зорилгоор 2010 оноос эхлэн ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар давхардсан тоогоор 21 аймгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийгээд байна. Мөн МУТТЭ Хүүхдийн эцэг эхийн зөвлөл болох “Эрхэм Инээмсэглэл” ТББ хамтран ажилладаг бөгөөд 17 аймагт Эцэг эхийн зөвлөлөө байгуулан хөдөө орон нутгийн эцэг эхчүүдээ сургалт сурталчилгаа болон мэдээ мэдээлэлээр ханган ажиллаж байна. Сүүлийн 2 жил “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүү Нүүрний Мэс заслын тасгийн мэс заслын болон гажиг засал ,хэл яриа заслын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран нэг баг болон ажиллаж байна.

To Top